Нөхцөл

Үйлчилгээний нөхцөл

amde.mn сайтаар захиалга өгөхөд дараах нөхцөл үйлчилнэ.

1. Ерөнхий

Энэхүү нөхцөл нь АМДЭ ХХК (цаашид «бид») болон amde.mn сайтаар захиалга өгч буй хэрэглэгч (цаашид «та») хоорондын харилцааг зохицуулна. Захиалга илгээснээр та энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

2. Захиалга

  • Захиалга өгөхөд бүртгэл шаардлагагүй. Нэр, утасны дугаар, хүргэлтийн хаяг оруулна.
  • Захиалга бүрт код (AM-XXXXXX) олгоно. Кодоо болон утасны дугаараа ашиглан захиалгаа /track хуудсанд хянана.
  • Ёслолын (хүндэтгэлийн, хуримын, сэвлэгийн) боовыг хүссэн өдрөөс өмнө урьдчилан захиална. Цагаан сарын үеэр захиалгыг хэдэн хоногийн өмнө өгөхийг сайт дээр тухай бүрт мэдэгдэнэ.
  • Бүтээгдэхүүний үнэ захиалга илгээх мөчид сайт дээр харагдаж буй үнээр тогтоно. Үнэ заагаагүй бүтээгдэхүүний үнийг утсаар тохирно.
  • Бид үйлдвэрлэлийн хүчин чадал, түүхий эдийн нөөцөөс шалтгаалан захиалгыг баталгаажуулахаас өмнө тантай холбогдож өөрчлөлт санал болгож болно.

3. Хүргэлт

  • Улаанбаатар хотын хэмжээнд манай борлуулагч хүргэнэ. Хүргэлтийн төлбөр болон үнэгүй хүргэлтийн доод дүн захиалгын хуудсанд харагдана.
  • Хүргэлтийн өдөр, цагийг утсаар тохирно. Хүлээн авахдаа бүтээгдэхүүнээ шалгаж, гарын үсэг зурна.
  • Үйлдвэр дээрээс шууд авах боломжтой: 830/1, СБД 19-р хороо, Улаанбаатар 14081.

4. Төлбөр

  • Хүргэлт дээр бэлнээр, эсвэл банкны шилжүүлгээр (гүйлгээний утгад захиалга өгсөн утасны дугаараа бичнэ) төлнө.
  • QPay-ээр онлайн төлөх боломж нээгдэхэд сайт дээр мэдэгдэнэ.
  • Төлбөр бүрэн төлөгдсөнөөр захиалга «төлөгдсөн» төлөвт орно.

5. Цуцлалт, буцаалт

Цуцлалт, буцаалтын нөхцөлийг Буцаалтын нөхцөл хуудаснаас үзнэ үү.

6. Холбоо барих

Утас: 77559977, 99788182. Хаяг: 830/1, СБД 19-р хороо, Улаанбаатар 14081. Facebook: kheviinboov.

Сүүлд шинэчилсэн: 2026-09-16